Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыгтохиолдуулан МонголУлсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран 2015 оны тавдугаарсарын 5-ны өдөр Эрхүү хотын “Диас” артгалерейд “Ялалт-д Монголчууд юугаар туслав”сэдэвт үзэсгэлэн нээв.Тус үзэсгэлэнгээр 50 гаруй архивын баримтат гэрэл зураг, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаарЭх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн “Монголия былапервой”болон “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат түүхэн кинонуудыг Оросын ард түмэнд танилцуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болдын урилгаар дайны үед буюу 1942 онд Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэлцэж явсан “фронт” С.Цэгмид гуай оролцож хүрэлцэн ирсэн олонтой дурсамжаасаа хуваалцав. Түүнчлэн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн эх орны дайны ахмад дайчид, Эрхүү хотын 23 дугаар дунд сургуулийн сурагчид, Эрхүү хотын их, дээд сургуулиудын удирдлагууд, Эрхүү дэх БНХАУ, БНСУ, БНПольш Улсын Ерөнхий консул нар болон мужийн захиргаанытөлөөлөл оролцож, сонирхов.
Үзэсгэлэн 5 дугаарсарын 10-ны өдрийг дуустал ажиллах юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг МҮОНРТ, NTV, АИСТ Монголия, Эрхүүгийн АИСТ телевизууд сурвалжилав.
ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар