Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчид өнгөрсөн жилээс монгол хэл, бичгийн шалгалт өгөх болсон. Энэ жилийн хувьд тус шалгалтыг хоёр удаа авч байгаа. Эхнийхийг нь гуравдугаар сарын 21-нд, нөгөөг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд авсан. Тус шалгалтад 400-гаас дээш оноо авч байж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхтэй болно. Харин үүнээс бага оноо авсан шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй. Монгол хэл, бичгийн эхний шалгалт өгсөн хүмүүсийн 84.7 хувь нь 400-гаас дээш, үлдсэн нь бага оноо авчээ. Хоёр дахь шалгалтын дүн хараахан гараагүй байна. Тус шалгалтад 5474 хүн бүртгүүлснээс 3685 нь л оржээ.