Дундговь аймгийн Статистикийн хэлтэс аймгийнхаа хүн амын өнгөрсөн жилийн мэдээллийг нэгтгэжээ. Аймгийн хүн амын тоо 2014 онд 44.200 болж, өмнөх жилийнхээс 200 хүнээр цөөрсөн байна.
1942 онд байгуулагдсан энэ аймаг 1944 онд явуулсан хүн амын тооллогоор 27.600 хүнтэй байсан бол 1991 онд 56.200 иргэнтэй болжээ. Хүн амынхаа тоог 60 хувиар өсгөсөн энэ жил Дундговийн түүхэнд хамгийн олон хүн тоолуулсан жил байв.
Үүнээс хойш 20.560 хүн Улаанбаатар хот, өөр аймагт шилжин суурьшсан байна. Дундговийн 66 багаас хамгийн олон хүнтэй нь 2981 иргэнтэй Сайнцагаан сумын Нарлаг. Хамгийн цөөн хүн (181)-тэй нь Цагаандэлгэр сумын Жаргалант баг.
0-17 настай 14.900, 18-35 настай 13.000, 35-59 настай 13.000, 60-аас дээш настай 3300 хүн байна.