Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны санаачилгаар Сэлэнгэ аймгийн оюутнууд анх удаа чуулах гэж байна. Энэ сарын 10-нд Төрийн ордны их танхимд ”тухлах” оюутнуудад Харвардь, Токио, Иелийн их сургууль төгссөн шилдэг залуучууд илтгэл тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийх юм. Үүнээс гадна орон нутагт эзнээ хүлээж буй ажлын байрны мэдээллийг төгсөгчдөд танилцуулна. Тус аймгаас сонгогдсон, Сэлэнгээр овоглодог төрийн түшээд, салбартаа манлайлж буй залуус, 17 сумын оюутнуудыг оролцуулахаар төлөвлөжээ.