Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг, “Москва” хорооллын урд орших “Хөрс” худалдааны төвийн машины зогсоолд байсан автомашины тээшинд хүний цогцос байгааг иргэд харан, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Ингээд үзлэг шалгалт хийхэд “Приус-20” маркийн автомашиныг эзэмшигч, 27 настай эмэгтэй Б-г хөнөөн тээшинд нь орхисон байсан аж. Цагдаагийнхан энэ хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, автомашины явсан маршрут, сууж явсан хүмүүсийн бичлэгийг хяналтын камер дахь бичлэгээр шалгаж үзээд хохирогчийн өмнө нь хамт амьдарч байсан, Төв аймгийн Угтаал сумын харьяат, 27 настай Г уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн, уржигдар шөнө саатуулан шалгаж эхэлсэн гэнэ.