“Амгалан” станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан-Ботаник орчмын авто замыг маргаашийн 22.00 цагаас энэ сарын 10-ны 22.00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар боллоо. Иймээс иргэд Та бүхэн зам түр хааж байгаа хугацаанд Дүнжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцоорой.