Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газраас 90 жилийн ойгоо угтаж албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүдийн дунд орчноо тохижуулах, мод зулэг суулгах, бүтээлч ажил хийх уралдаан зарлажээ.
Сумын төвдөө “90 жил” гэсэн үсэг бүхий цамхаг босгох, хавтан хийж явган хүний зам тавих, гудамжны гэрэлтүүлэг суурилуулах, ногоон байгууламж бий болгох, гэр хорооллын хашаа гудамжийг цэгцлэх, хаус хороолол байгуулах зэрэг бүтээн байгуулалтын олон ажлыг эхлээд байна.