Канадын Торонтод төвтэй “Centerra Gold” компанийн хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн шинэ гишүүдээ сонгожээ. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалтын үеэр нууцаар санал хураасан байна. Ян Аткинсон, Ричард У.Коннор, Рафаэль А.Жирар, Стивен А.Ланг, Эмиль Орозбаев, Майкл Парретт, Шерил К.Пресслер, Терри В.Рожерс, Калинур Садыров, Кылычбек Шакиров, Брюс В.Уолтер нарын 11 эрхэм ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнд багтжээ.
Компанийн 210.9 сая ширхэг хувьцааг эзэмшигчид эл санал хураалтад оролцсон агаад энэ нь “Centerra Gold”-ын арилжсан хувьцааны 89.21 хувийг эзэлж буй аж. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ компани Бүгд Найрамдах Киргиз улсад Кумторын уурхайгаас алт олборлохоос гадна Монголд Бороогийн ордод үйл ажиллагаа явуулдаг билээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН