Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Gold” компани нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд тус компани 560.6 мянган ам.долларын алдагдал хүлээсэн байна. Өнгөрсөн оны мөн үед “Entrée Gold”-ийн алдагдал 1.2 сая “ногоон”-д хүрч байжээ. Нэгдүгээр улирлын байдлаар эргэлтийн хөрөнгө нь 29.4 сая ам.доллар байсан гэнэ. 2014 оны мөн үед дээрх тоо 43.2 саяд хүрч байв. Тус компанийнхан үйл ажиллагааны зардлаа бууруулахад анхаарснаа тайландаа мөн дурджээ.
Канадын уул уурхайн “Entrée Gold” нь манай улсад “Шивээ толгой” талбайн тодорхой хувь, “Баруун шивээ” талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж. Бас Оюутолгойн бүлэг ордын суналын дагуу хойд хэсэгт нь оршдог “Хойд Хюго үргэлжлэл” болон өмнөд төгсгөлд нь байрлах “Херуга” ордын 20 хувийг эзэмшдэг байна.
Ц.Болор