Үндэсний статистикийн хорооны судалгааны дүнгээр энэ оны I улиралд улсын хэмжээнд ажилгүй 88.600 иргэн байгаагийн 60.5 хувь нь эрэгтэй, 39.5 хувь нь эмэгтэй аж. Ажиллах хүчний судалгааны энэ оны I улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая байгаагийн 52.4 хувь нь эрэгтэй, 47.6 хувь нь эмэгтэй аж. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 734.700 нь хот, суурин газарт, 470.800 орон нутагт амьдарч буй аж. Ажиллаж буй иргэд өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсч, ажилгүй иргэд 18.5 хувиар буурсан байна. 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 38.5 хувь нь эдийн засгийн идэвхгүй хүн амд хамаарч байгаа бөгөөд үүний байгаагийн 38.4 хувийг эрэгтэй, 61.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй гэнэ.