Нийслэлд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ.
Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 22 хүртэл хааж хучилтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ хугацаанд дээрх замыг хөдөлгөөнийг хаах болсныг мэдэгдлээ.