Энэ оны эхний дөрвөн сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 13.579 болж, өмнөх оны мөн үеэс 2407-гоор нэмэгдсэн байна. Сүрьеэгээр өвчлөгчдийн тоо тав, тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 16.2 хувь, салхин цэцгээр өвчлөгчид 21.5 хувиар өссөн нь уг өсөлтөд нөлөөлжээ. Харин Гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 80.4 хувиар буураад буй юм байна. Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ-ын халдвартай 185 хүн бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 2015 оны эхний дөрвөн сард 26.398 эх амаржиж, 26.561 хүүхэд мэндэлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 90, хүүхдийн тоо 108-аар буурсан байна. Өнгөрсөн сард 6757 эх амаржиж, 6787 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 65, хүүхдийн тоо 43-аар өссөн үзүүлэлт аж.
Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015 оны эхний дөрвөн сард 410 болж, өмнөх оноос 5.5 хувиар буурсан байна. 476 хүүхэд тав хүртэлх насандаа эндсэн нь өмнөх оны мөн үеэс 40-өөр буурсан үзүүлэлт аж. 1000 төрөлт тутамд ногдох нялхсын эндэгдэл эхний дөрвөн сард 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс нэгээр буурчээ.