Балбад энэ долоо хоногийн мягмар гарагт болон өнгөрсөн сарын 25-нд газар хөдлөлт болсон юм. Үүний улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 8216 болж нэмэгдлээ гэж тус улсын ДХЯ мэдэгджээ.
Сүүлд болсон газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 65 болж нэмэгдсэн байна.
Гималайн нурууны уулархаг бүсэд оршдог тус улсад мягмар гарагт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.