Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нөөц сангаасаа 15,0 сая төгрөг гаргаж үлээвэр найрал хөгжмийн иж бүрдлийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэстээ авч өглөө.
Хүүхэд багачуудын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэд дугуйлан хичээллүүлж үлээвэр найрал хөгжмийн хамтлагтай болохыг зорьж байна. Тус дугуйлангийн багшаар Соёлын тэргүүний ажилтан, олонд түгсэн “Цэнхэр хангайн нутаг” дууны ая зохиогч Д.Гунаажав ажиллахаар болжээ. Мөн тус аймгийн төвд байрлаж буй зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хөгжмийн салааныхан мэргэжлийн хувьд туслах юм байна.