Энэ он гарсаар цаг агаарын аюулт үзэгдэл болон гал түймэр нэлээд гарсан. Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний дөрвөн сард 1957 удаа гарч, 43 хүн амиа алдаж, 126.600 толгой мал, амьтан хорогджээ. Энэ хугацаанд 1658 удаа түймэр, мал, амьтны халдварт галзуу өвчин 104 удаа гарсан аж. Түймрийн улмаас 4.3 тэрбум төг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 24.7 сая төгрөгийн хохирол учирч, нийт 62.2 сая төг зарцуулсан байна. Түймрээс болж 25, усны ослын улмаас долоо, бичил уурхайн нурангины ослын улмаас зургаа, их цас, хүчтэй салхи, шуурганы улмаас гурав, ой, хээрийн түймэр болон сум, галт хэрэгслийн ослын улмаас нэг хүний амь үрэгджээ. Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо өмнөх оны мөн үеэс 115.000 толгойгоор нэмэгдсэн гэнэ. Хорогдсон малын 98.4 хувь нь гал түймэр, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн улсмаас хорогдсон байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 197-оор нэмэгджээ.