УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өчигдөр Монголын Үндэсний дээд сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн оюутнуудад "Монгол орны аялал жуулчлалын нөөц боломж" сэдвээр хичээл заав. Монгол орны өргөн уудам газар нутгийн аймаг, сум, баг бүр уул ус, ан амьтан, байгалийн тогтоц, нэр, домог түүхтэйгээ хүүхдүүд та бүхний толгойд дурайж байх хэрэгтэй” хэмээн хичээлээ эхэлсэн эрхэм гишүүн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамгийн өндөр ашиг орлоготой салбар болгох, жуулчдыг дахин дахин Монголд ирж аялах хүсэлтэй болгоход хичнээн олон хүний хүч хөдөлмөр, авъяас чадвар, хамтран ажиллах чадвар хэрэг болдог вэ гэдгийг зөвлөж байлаа.
Дэлхийд алдартай Монголч эрдэмтэд аялалын тэмдэглэлдээ "Монгол хүн “за” гэсэн бол “ёо”-гүй. Та Монголд аялахдаа бүх зүйлээ тэдэнд найдаж болно. Учир нь Монгол хүн маш найдвартай, үнэнч шударга, зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг" хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэрхүү үнэлгээг гадны зочдод дахин мэдрүүлэх, сэтгэлд нь гүн бат хоногшуулах хэрэгтэй гэдгийг бодит жишээнүүд дээр тайлбарлан ярьж, хичээлийнхээ төгсгөлд өөрийн бичсэн "Нүүдэлчний яриа" хэмээх малчин ахуй амьдралыг монгол, англи хэлээр харилцан яриа хэлбэрээр өгүүлсэн номоо дурсгасан юм.
