Улсын хэмжээнд төллөх насны 22.2 сая хээлтэгч малын байгаагийн 15.6 сая буюу 70.3 хувь нь энэ оны эхний дөрвөн сард төллөжээ. Эм ямааны 73.3, хонины 75.6, ингэний 31.4, үнээний 40.8, гүүний 25.6 хувь нь өдгөө төллөөд буй аж. Гарсан төлийн 97.7 хувь буюу 15.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 14.8 хувиар нэмэгдсэн тоо аж.