Кофе их уудаг хүн бүдүүн гэдэсний хорт хавдар, диабетаар өвчлөх магадлал бага байдгийг олон эрдэмтэн тогтоосон байдаг. 2009 онд хийсэн нэгэн судалгаагаар өдөрт 3-5 аяга кофе уудаг хүмүүс хожим сэтгэцийн өвчин тусах эрсдэлээс 65 хувь, бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь хүртэл бууруулдаг аж. Тэгвэл Налайх дүүрэгт “Happy Hanso” нэртэй кофе шоп үүдээ нээжээ. Налайхдаа анхдагч нь болж буй тус кофе шопд залуус Европийн тэргүүлэгч Италийн алдарт “Gourmet“ брендийн үрлэн кофег уунгаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болжээ. Мөн эднийх “Жүр үр” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг өдөр бүхэн шинэхэнээр нь авчирч, Налайхчууддаа түгээж байна. Дашрамд дурдахад, тус дүүргийн иргэд “Happy Hanso” кофе шопд тухлангаа интернэтээр хязгааргүй аялах боломжтой болсондоо баяртай байгаа гэнэ.