Манай улс ОХУ-д 972.8 тонн адууны мах, Казахстанд 7.2 тонн үхрийн мах, 35 тонн хонь, ямааны мах экспортложээ.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1198.9 тонн адууны мах 2.5 сая ам.доллараар экспортод гаргасан дүн мэдээ байна. 2015 онд 64.4 мянган тонн мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ХХАЯ-наас махны экспортод нэг цонхны бодлого баримтлахаа мэдэгдсэн. Монгол Улс эхний дөрвөн сарын байдлаар 64.4 мянган тонн махны хоёр хүрэхгүй хувийг экспортлоод байна.
Дашрамд дурдахад БНХАУ-д мах экспортлох эрхийг зургаан компани авчээ