Зүүн аймгуудад дэгдсэн түймэрт өртөж хохирсон малчдад туслахаар Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооноос хүмүүнлэгийн аян өрнүүлж байна. Аяны хүрээнд сум бүрт хандив тусламж цуглуулах ажил зохион байгуулж байгаа аж. Дэлгэрэх сум дахь Улаан загалмайн салбарынхан 267 бог мал цуглуулж, Сүхбаатар аймгийн зарим сумын малчдад хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан зэрэг сумын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хүмүүнлэгийн үйлст хандивлав. Улаан загалмайн нийгэмлэгийнхэн Балбын ард иргэдэд туслах аяныг давхар өрнүүлж байгаа юм. Аян тавдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.