Дорноговь аймгийн Замын-Үүд суманд саяхан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, III цэцэрлэг ашиглалтад оржээ. Улсын төсвийн 760 орчим сая төгрөгөөр гурван жилийн хугацаанд барьсан уг цэцэрлэгт одоо 193 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тус суманд 2-5 настай 600 орчим хүүхэд бий. Тэдний 40 хувь нь цэцэрлэгтэй болсон нь энэ. Шавийг нь тавиад удаагүй байгаа IV цэцэрлэгийг барьчихвал цэцэрлэгийн хангамж нэлээд сайжрах юм байна.