ШӨХТГ-т иргэдээс хог хаягдал, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоо, үйлчилгээний чанартай холбоотой өргөдөл гомдол олон ирж буй тул нийслэлийн гэр хорооллын оршин суугчидтай уулзлаа. Иргэд хог хаях, тээвэрлэх үйл ажиллагааг илүү боловсронгүй болгож, ангилан ялгадаг болох, цахилгааны хэрэглээгээ хянадаггүй, мөнгөө төлөх гэхээр заалт нь бичигдээгүй, ус тээвэрлэх ариун цэврийн шаардлага хангаж байгаа, эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байна.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан орон сууцны иргэдэд тулгамдаад буй СӨХ-ны үйл ажиллагаанд шалгалт хийж дуусаж байгаагаа дурдаад, гэр хорооллын айлуудад тулгарч буй асуудлуудад хяналт тавихаа хэллээ.