Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр сүүлийн хэдэн сар ХБНГУ-д сургалтад суугаад ирсэн нь энэ юм байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа тэрбээр эхнэрийнхээ “Говь Повер” компанийг Хятад руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэдэг.
Хэдийгээр тэр өөрөө “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй” хэмээн уг мэдээллийг няцаасан ч энэ асуудалтай нь холбогдуулан АТГ-аас шалгах гэтэл оргон зугтсан хэмээн хардаж байсан юм. “Говь поверт”-т олгосон дээрх тендерийг цуцалж, хариуд нь уг компанийнхан шүүхэд заргалдсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт энэ бүхний “ял” ирж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн нөхөн олговрын мөнгийг шилжүүлснийхээ хариуд эдүгээ АТГ-аас шалгагдаж буй. Энэ хугацаанд тэр эзгүй байсан юм.
Хэсэг хугацаанд хоригдоод эдүгээ батлан даалтад гарсных нь дараа Г.Дэнзэн ийнхүү эргэж иржээ. Одоо түүнийг Я.Батсуурийн оронд барьж, шалгах бололтой.
С.УУЛ