Баянхонгор аймгийн Баянговь сумд хэрэгжиж буй Говийн сэргэлт сангийн хөрөнгөөр тус сумын бүх мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар болжээ.
Одоогийн байдлаар шаардагдах туулгалт, ивермектин болон угаалгын бодис, хашаа хороо ариутгах ариутгалын бодисын захиалга зэргийг төслийн багт хүргүүлээд байгаа аж.
Шаардагдах эмийн бодисыг татан авснаар урьдчилан сэргийлэх ажлыг энэ сард хийхээр төлөвлөжээ.