Баянхонгор аймгийн Авто тээврийн газрын Тасалбар түгээгүүрийн ажиллах цагийг уртасгаж өдөр бүр 07.30-19.30 цагийн хооронд ажиллаж байна. Ингэхдээ хоёр ээлжээр үдийн завсарлагагүйгээр ажиллуулж эхэлсэн байна.
Тус аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөн их байдагтай холбогдуулан иргэдийн дунд билет шаглах, элдэв хэл ам гарах тохиолдол байдаг байсан бол ийнхүү асуудал багасч байгаад иргэд ам сайтай байна.
Улирагч сард Баянхонгор-Улаанбаатарын чиглэлд 3122 зорчигч тээвэрлэж, зорчигч тээврийн үйл ажиллагааны орлогод 6.6 сая төгрөгийн орлого оруулжээ.