Дундговь аймгийн Сайхан-Овоо сум цөлжилт ихтэй газруудын нэг.
Иймд өдрөөс өдөрт цөлжиж байгаа газар нутгаа хамгаалахаар тус суманд амьдардаг ээжүүд санаа шулуудан, энэ сарын 23-нд 1000 хайлаас тарихаар болжээ.
Сайхан-Овоо сумын ээжүүд бүх ээжүүдийг дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, Монгол орны цөлжилтийн эсрэг санаа тавин, хамтран тэмцэхийг уриалж байна. Тэд "Тэнгэрлэг ээжүүдийн төгөл" байгуулан, цөлжилтийн эсрэг тэмцэж, эх дэлхийгээ хайрлах үлгэр дуурайл үзүүлэх аж.
Энэ ажлыг "Нэг амьдрал", "Нэр төр эрхэмсэг амьдрал" ТББ хамтран зохион байгуулна.