Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажиллаагүй хугацаагаа нөхөн тооцуулах хуулийн хүрээнд 579 мянган иргэн хамрагдаж, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулжээ. Эдгээр иргэдийн 49 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй бол 68.1 хувь нь 31-50 насныхан байна. Ингэснээр Нийгмийн халажмийн сангаас тэтгэвэр авч байсан 12700 хүн тэтгэвэрт хамрагдах боломж бүрджээ. Түүнчлэн 100 мянган хүний тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.