Дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болж байсан хэдий ч, БНЭУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилж байгаагүй юм. Харин Нарендра Моди тус улсын Ерөнхий сайдын хувиар Монголд айлчилсан анхны хүн боллоо. Айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж болгон туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ хүлээлгэн өглөө. Уг аппаратыг ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах бөгөөд, тус улсын мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж аппаратыг суурилуулан манай мэргэжилтнүүдэд сургалт явуулах аж. Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний энэхүү аппаратыг бэлэглэснээр дараалал хүлээлт үүсэхгүй гэдгийг албаныхан тодотгов.