“Virtue foundation” олон улсын нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд энэ сарын 9-23-нд ажиллаж байна. Тус баг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нүдний болор солих, даралт буулгах, хүүхдийн нүдний хялар засах, ухархай, зовхины гажиг засах, нүд орчмын түлэнхийн арьс нөхөх, нулимсны суваг нөхөх, чих, хамар, хоолой, эрүү нүүрний мэс заслын үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээг бүсийн аймгуудын нүдний мэргэжлийн эмч, сувилагчид болон тус төвийн эмч, сувилагчид хамтран хийж байна. Тэд 2014 онд 152 хагалгаа хийсэн бол өдгөө 450 гаруй хүн үзэж, 80 гаруй мэс засал хийгээд байна..