Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн төвөөс “Монгол улс дахь тархины судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ амжилт, хэтийн төлөв” сэдэвт үндэсний II чуулган зохион байгуулж, клиникийн нэгдсэн эмнэлгүүд, хот хөдөөгийн мэдрэл, мэдрэлийн мэс засалx, ангиологч, дүрс оношилгооны 196 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Энэхүү чуулганаар Монгол Улсын хэмжээнд тархины судасны оношилгоо эмчилгээний өнөөгийн байдал, тус салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орчин үеийн ололт амжилттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тусламж, үйлчилгээ болон оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар санал бодлоо тус солилцлоо.