Хөвсгөл аймаг дахь Эв санаа клубээс Мөрөн сумын залуучуудын дунд “Асуудал, боломж, шийдэл сэдэв нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцож “Залуучууд өөрсдөө санаачлан ийм хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь энэ асуудлыг төр анхааралдаа хамгийн түрүүнд авах ёстой гэсэн мессеж. Зөв санаачлагаас зөв үр дүн гарна” гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Тус аймаг 126 мянга гаруй хүн амтай ба нийт хүн амын 70-аас доошгүй хувийг хүүхэд залуус эзэлдэг байна. Сүүлийн үед шинээр сургууль төгсч буй оюутан сурагчдын өмнө ажлын байр олдохгүй, зарлагдаж буй ажлын байр нь ихэвчлэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг зэрэг асуудалд төр засаг анхаарах хэрэгтэйг оюутнууд төрийн түшээдээ уламжлан өгөхийг хүсч байлаа.