Сүхбаатар аймгийн Баруун-Уртад зохион байгуулсан "Автомашингүй өдөр”-өөр Д.Сүхбаатарын талбайд цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд Замын хөдөлгөөний дүрмийг сурталчилсан “Ногоон гэрэл-Цагаан шугам” уралдаант тэмцээн болжээ.
Аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас хотын гуравдугаар тойрог замаас дотогш автомашины хөдөлгөөнийг бүрэн хааж, хотын төвөөр иргэд, хүүхэд багачууд чөлөөтэй зорчих, жолооч нарт бензин шатахууны хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Мөн энэ өдөр 2 дугаар бүрэн дунд сургуулийн нээлттэй хаалганы өдөр төв талбайд болжээ.
Баруун-Урт хотын хэмжээнд 3000 гаруй тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг бөгөөд өдөрт 1000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ордгийг замын цагдаагийнхан ярьж байхад харин иргэд машингүй өдрийг сар бүр зохион байгуулж байхыг санал болгож байв.