Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 20 дугаар цэцэрлэг нь Дундад Улсын Өвөр монголын Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны хүүхдийн цэцэрлэгтэй нөхөрсөг хамтын гэрээ байгууллаа.
Сэлэнгэ аймгийн БСГ-аас гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор хөрш ОХУ болон өмнөд хөрш БНХАУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн зузаатгаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамтран ажиллах, харилцан туршлага судлах ажлуудыг нэлээд зохион байгуулж байгаа ажээ.