Нийгмийн даатгалын сангийн 2014 оны орлогын хэмжээг 2012 оныхтой харьцуулахад 323 тэрбум төгрөг буюу 30 гаруй хувиар нэмэгдсэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тайланд дурджээ. Ингэснээр өнөө жил сангийн орлого урьд хожид байгаагүйгээрээ буюу 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин зарлага нь 2012 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 396.3 тэрбум төгрөгт хүрч, 43.1 хувиар нэмэгдсэн аж. Тус сангаас давхардсан тоогоор таван сая хүн 1.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулсан бол 2012-2014 онд 12700 ажил олгогч, 277.7 мянган иргэн шинээр даатгуулсан байна.