Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр. Энэ өдөр ганжуур, данжуур их хөлгөн судрыг Түвдэнпэлжээлин хийдийнхэн монголчуудын эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн Богдхан уул тойрууллаа. Монголчууд эрт дээр үеэс хүрээлэн байгаа байгаль орчин, бэлчээр нутгаа хайрлан хамгаалж ирсэн түүхтэй. Энэ уламжлал сүүлийн жилүүдэд үгүй болсон. Харин үүнийг Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн сэргээн их хөлгөн судрыг Богдхан уул тойруулан, ном айлдаж газар нутгаа аргадан тахиж байна. 1900-д оны үед бидний өвөг дээдэс бурхан номын судраа барьж, Богдхан уулыг бүтэн долоо хоног тойрон гороолдог байжээ. Энэ уламжлал өдгөө дахин сэргэж байгаа юм байна.