Дөрвөн настай охиноо хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй төрсөн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүхээр тов гарсан. Гэсэн ч шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшилж, ирэх сарын 3-ны 11.00 цагт болохоор боллоо.
Учир нь улсын яллагч нь сургалтад сууж байгаа аж. Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан ч шүүгч нар дахин нээлттэй хийхээр болсон. Шүүх хуралд “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын төлөөлөл оролцсон юм. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Уянга “Г.Маралмаа 6-7 сартай болов уу гэмээр том гэдэстэй харагдаж байна.
Жирэмсэн байхдаа нялх хүүхдийг зодож байсан гэж бодохоор үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм. Хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт найдаж байна” гэв.