Барселона клубын Аргентин довтлогч Леональ Месси Нью Йорк хот дахь "Мадам Туссаудс"-т лааны тосон барималтай болсон хамгийн сүүлийн супер од боллоо. Тус лааны тосон баримал нь түүнийг Бразилд болсон 2014 оны Дэлхийн аваргын тоглолтын үеэр гүйж байгаагаар дүрслэгджээ. Мессигийн лааны тосон хувилбарыг бүтээхэд дөрвөн сарын хугацаа зарцуулсан гэж уран бүтээлчид мэдээлжээ.