Сүхбаатар аймагт улаанбурхан өвчний нэмэлт вакцинжуулалтын ажил эхний тав хоногт жараад хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Аймгийн хэмжээнд 6 сартайгаас 6 хүртэлх насны 7212 хүүхдийг бүрэн хамруулах бөгөөд энэ ажлыг сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хариуцан хийж байна. Тус аймагт сэжигтэй 13 тохиолдол илэрснээс Онгон суманд насанд хүрсэн нэг хүн, мөн нэг хүүхэд уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ.