Өнгөрөгч шөнийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1418 дуудлага иржээ.
Харин гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Хэргийн байдлыг авч үзвэл гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг найм, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг хоёр, зам тээврийн хэрэг 14, осол долоо гарч 17 хүн гэмтэж гурван хүн нас барсан байна. Харин золгүй байдлаар дөрвөн хүн амь насаа алджээ.