БНСУ-ын цагдаагийнхан найман иргэнийг корона буюу MERS вирусийн талаар цуу яриа дэгдээсэн гэсэн үндэслэлээр баривчилжээ. Тэд олны танил хүмүүс болон бизнесменүүдийг өвчний халдвар авсан гэж мэдээлснээр хүний нэр төрд санаатайгаар халдсанаас гадна олон нийтийг түгшүүрт автуулж, нийгмийг үймүүлсэн хэмээн буруутгагдаж буй.