НЭМГ , Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарт “Хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн үйл ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмын талаарх танилцуулга хийв. Мөн сургалтыг сүүлийн үед гараад буй улаанбурхан болон халдварт өвчнөөс сэргийлэх, оношлох мэдээллэх, тусгаарлах арга зүй, халдварт өвчний шалтгаант эмгэгийн ялган оношилгоо, эмчилгээ, Яаралтай болон гамшгийн үеийн шуурхай бэлэн байдал, эрсдлийн үнэлгээ төлөвлөлт, насанд хүрэгсэд, хүүхдийн амилуулах ба лавшруулсан тусламж үйлчилгээний онол дадлага хосолсон тусгайлсан хөтөлбөрөөр явуулав.
Сургалтад нийт 18 зуслангийн дарга, эмч эрүүл ахуйч нар хамарч гэрчилгээ гардав.