Сүүлийн үед Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын нэрийг барьж үүрэн утас ашиглан, Тусгай зөвшөөрөл, галын дүгнэлт, ажлын байрны дүгнэлт, ариун цэврийн дэвтэр гаргаж өгөх нэрээр тодорхой хэмжээний мөнгийг хувь хүний дансанд хийлгэсэн залилангийн тохиолдол гарчээ.
Тиймээс НЭМГ-аас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Уг сэрэмжлүүлэгт, “НЭМГ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, лавлагаа авах шаардлагатай бол 11-325054, 11-324124 утсанд хандах, сэжигтэй тохиолдол гарвал НЭМГ, Нийслэлийн Цагдаагийн газарт мэдэгдэж хамтран ажиллана уу” хэмээжээ.