Ирэх сарын нэгнээс эхлэн хуучин паспортоор хойд хөрш рүү хил нэвтрүүлэхгүй болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ. Хэрэв та энэ зун ажил болон албан хэргийн журмаар ОХУ руу явах гэж буй бол гадаад паспортын захиалга их байгаа тул паспортаа эртнээс шалгаж, шинэчлэхийг зөвлөе.
2006 оны зургадугаар сарын нэгнээс эхлэн паспортын загвар шинэчлэгдсэн байдаг. Тиймээс хэрэв таны өдгөө хэрэглэж буй гадаад паспорт 2006 оны зургадугаар сарын нэгнээс өмнө хэвлэгдсэн бол шинэчлэн солиулах шаардлагатай гэсэн үг. Хуучин загварын пасспортыг эзэмшигчийн нэг л зургийг хэвлэсэн байдаг бол шинэчилсэн загвар хоёр зурагтай байдгаар нь хялбархан ялгадаг.
Хуучин загварын паспортын чинь хугацаа нь дуусаагүй ч ирэх сарын нэгнээс ашиглах боломжгүй болж буй. Харин хэрэглээнээс гарч буй паспортаа 22.600-42.600 төгрөгөөр шинэчлэн авах шаардлагатай аж.