Завхан аймаг нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тодотгон баталгаажуулах ажлыг хийжээ.
Энэхүү ажлын хүрээнд нийт 1038 эргэлтийн цэгийн солбицолыг тодотгох ажил хийгдсэн ба хилийн цэсийг өөрчлөх, дахин тодотгох тухай Баянтэс, Нөмрөг, Дөрвөлжин, Яруу зэрэг 10 сумын саналыг аймгийн Засаг даргад танилцуулж гарсан шийдвэрийг ГХГЗЗГ-т хүргүүлж батлуулжээ.
Мөн 39 нэгж талбарт Улиастай суманд байшин болон хашааны хэмжилт хийсэн байна. Завхан аймгийн Алдархаан сумын Агьтын аманд байрлах иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр фермер болон үйлдвэрлэлийн чиглэлээр 7 нэгж талбарт кадастрын зураглалын хэмжилт хийсэн байна.