Нийслэлийн аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам зохион байгуулна.
Кино наадамд оролцогчид “Уучлах, хүндлэх, талархах” гэсэн сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох юм. Шилдэг бүтээл Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал, хоёр сая төгрөг, 2 ширхэг нөүтбүүк, Canon брэндийн шагнал хүртэнэ. Хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд мөнгөн дүн 1 сая, 500 мянган төгрөг байх аж.
Шалгаруулалтыг энэ сарын 30-ны өдөр явуулан, ирэх сарын 1-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шилдэг 15 бүтээлийг танилцуулах өдөрлөг “Hunnu Cinema”-д болох юм.