Муурны гэдсэнд амьдардаг токсоплазм хэмээх нян хүүхдийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж, харааг нь муутгадаг гэсэн мэдээллийг цацах болсондоо Америк эмч нар хүлцэл өчжээ. Токсоплазм нян шизофрен зэрэг сэтгэцийн хэд хэдэн өвчин үүсэх эхлэл болдог гэнэ. Британид жил бүр ойролцоогоор 70.000 хүн эл нянгийн халдвар авсны улмаас эмчлүүлдэг гэсэн баримт байна. Токсоплазм муурнаас гадна дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хүнд халдддаг гэнэ. Жирэмсэн эх, хүүхэд, настайчуудын дархлаа муудсан байдаг учраас эл нянд хамгийн таатай орчин нь болдог аж. Үүнээс гадна тэрхүү муухай золигийн уршгаар умай дахь ураг зулбах аюултай гэж америк эмч нар сануулжээ.