Нүүдэлчин уламжлалаас суурин соёл иргэншил рүү шилжиж буй бидэнд амьдралын асуудлуудыг хялбарчилсан техникийн дэвшлүүд сонихон бөгөөд сайхан санагддаг. Эдгээр сайхнуудын нэг нь камер. Зураглаачдын үүрч дүүрч явдаг том хараас байгууллагын хяналтын, бүр гар утасны жижиг дуран хүртэлх бүхий л камерыг тооцож үзвэл камер хэдийнэ бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болжээ. Харамсалтай нь дурсамж бүрээ мөнхлөн үлдээхэд, үйл явдлыг баримжуулахад, хяналт тавихад хэрэглэдэг камерын үйлчилгээ өнөө хэр манай улсад нэвтрээгүй л байна.
Камерын үйлчилгээ гэж чухам юу юм бэ? Гэртээ байрлуулсан хяналтын камер тань өнгөрсөнд болсон үйл явдлыг өнөөдөр танд дахин харах боломжийг олгодог бол догь биз. Бүр цахим сүлжээнд холбогдсон л бол дэлхий нөгөө өнцгөөс ч камерынхаа бичлэгийг ухрааж үзэх боломжтойгоос гадна гэрт тань зөвшөөрөлгүй гаднын хүн нэвтрэх үед утсанд тань мессежээр анхааруулга ирж, хамгаалалтын албанд ч мэдэгддэг бол айх аюулгүй сэтгэл амар албан томилолтоо үргэлжлүүлж болох нь.
Яг эл боломжийг олгодог stream буюу стрим үйлчилгээ хэдийнэ хөгжингүй орнуудад нэвтэрчээ. Стрим үйлчилгээний давуу тал, хэрэглээний цар хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Та өөрийн зохион байгуулж буй арга хэмжээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран олон хүнд сурталчлах хүсэлтэй бол камер болоод стрим үйлчилгээ байхад л хангалттай. Яг л youtube хуудсанд байрлуулдаг шиг бичлэг интернэтээр шууд цацагдаж, бас хүссэн үедээ нөхөж үзэж ч болно.
... Мэдээлэл технологи үйлдвэрлэлийн автоматчиллын технологийг эх орондоо нэвтрүүлэхээр 2005 онд байгуулсан “Топика” компани монголчуудын хэрэглээний онцлогт тохируулан монгол инженерүүдийн бүтээсэн ”Топ стрим” үйлчилгээг хэрэглээнд өнгөрөгч хавар нэвтрүүлээд буй ...
Стримийн ачаар сугалааны тохирол тодруулах үйл ажиллагааг хямд бөгөөд хялбар аргаар шийдэж, эцэг эхчүүд бяцхан үрсийн цэцэрлэг дээрээ юу хийж өнжсөнийг дэлхийн аль ч орноос харж болох бөгөөд хамгийн чухал нь өчигдөр, уржигдар бүр сар, жилийн өмнөх үйл явдлыг ч нөхөн үзэх боломж олдоно гэсэн үг. Суурилуулсан камерын үзүүлэлтээс хамаарч цахим сүлжээнд холбогдон камерын бичлэгийг шууд үзэх боломж манай оронд хэдийнэ нэвтэрсэн.
Гэхдээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэмэлт үйлчилгээ үзүүлдэг камер нь хэт өндөр үнэтэй байх, эсвэл бүр үзүүлэлт, хүчин чадал нь огт хүрэхгүй байх тохиолдол манай оронд төдийгүй гадаадын орнуудад ч түгээмэл тохиолддог бэрхшээл. Цахим сүлжээнд шууд холбогддог камерууд ихэвчлэн арав буюу түүнээс цөөн хэрэглэгчдэд дүрсийг шууд дамжуулах хүчин чадалтай байдаг бол стрим үйлчилгээний ачаар хэдэн ч хэрэглэгч дүрсийг ямар ч доголдолгүйгээр шууд болон нөхөж үзэх боломжтой. Тиймээс стрим үйлчилгээ Монголд нэвтэрснээр таны камерын үзүүлэлт хэрэглээг тань хязгаарладаг цаг ард хоцорно гэсэн үг. Мэдээлэл технологи үйлдвэрлэлийн автоматчиллын технологийг эх орондоо нэвтрүүлэхээр 2005 онд байгуулсан “Топика” компани монголчуудын хэрэглээний онцлогт тохируулан монгол инженерүүдийн бүтээсэн “Топ стрим” үйлчилгээг хэрэглээнд өнгөрөгч хавар нэвтрүүлээд буй.
“ICT Expo 2015” мэдээлэл технологийн үзэсгэлэнд шинээр нэвтрүүлж буй онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээр сонгон танилцуулсан “Топ стрим”-ийг тус компанийн Бизнес хөгжлийн албаны дарга Ц.Энхтүвшингээр ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг инженерчлэл, программ хангамж гээд бүхий л шатны арга технологийг монгол хэрэглээнд тохируулан нэг жилийн хугацаанд бүтээсэн байна. 2014 оны хоёрдугаар сараас эхэлсэн “Топ стрим” төсөл гурван сарын дотор л туршилтын байдлаар бэлэн болсон нь монгол залуусын чадварыг илтгэнэ.
Тиймдээ ч баруунд үүсэлтэй үйлчилгээг монгол ухаанаар шинэчлэн зохион бүтээсэн нь гадаадын үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж, үзэсгэлэн болон тэмдэглэлт баяр, хурим гэх мэт арга хэмжээ зохион байгуулдаг Америкийн байгууллага гэрээ байгуулан “Топ стрим”-ийг сонгон үйлчлүүлж буй юм билээ. УИХ-ын микрофонт санал хураалтын систем, Сангийн яам болон, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Үндэсний аудитын газрын цахим сүлжээ зэрэг төслийг гүйцэтгэсэн “Топика” компани үүлэн системийг эх орондоо нутагшуулахад гар бие оролцож буй юм.