Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа автын осолд орж, биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй аж. Түүний нөхөр нь газар дээрээ нас барсан харамсалтай мэдээг эх сурвалж хэлэв. Тэд нэг машинд хамт явж байжээ. Д.Атармаа сайд өнгөрсөн лхагва гаригт Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах баруун бүсийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор яваад буцах замдаа ийн осолджээ. Түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье.