Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль өнгөрөгч ням гаригт болж, өнөөдөр дүн нь гарлаа. Алслагдсан дүүргүүдийн нэг болох Налайхын сонгогчдын 51.88 хувь нь сонгуульдаа оролцсон боловч, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу найман нэр дэвшигчийн хэн нь ч 50 хувьд хүрэхүйц санал авч чадаагүй тул сонгуулийг дахин зохион байгуулахаар болжээ. Сонгуулийн нэгдсэн хороо өнөөдөр хуралдаж дахин санал хураах товыг гаргах бөгөөд энэ долоо хоногтоо багтаах боломжтой хэмээн мэдэгдлээ.
Өчигдөр болсон сонгуульд Д.Батбаатар, Б.Баяндэлгэр, Г.Болдбаатар, Д.Ганболд, Н.Мандуул, Д.Цогоо, Ц.Минжинхүү, Ш.Хаан нар өрсөлдсөн. Сонгуулийн нэгдсэн дүнгээс харахад Ш.Хаан 3215 буюу 30,91 хувийн, Ц.Минжинхүү 2121 буюу 20,39 хувь буюу сонгогчдын олонхийн саналыг авсан тул дахин санал хураалтад дээрх хоёр нэр дэвшигч өрсөлдөх аж.