Хүчилтөрөгчийн эх үүсвэр болж, агаар цэвэршүүлдэг байгалийн эмч болох модод дэлхийн дулаарлын улмаас хордож байгаа нь эргээд хүмүүст сөргөөр нөлөөлнө гэж Америкийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Тэдний үзэж цаг уурын өөрчлөлт нь агаарын бүтэц, найрлагад нөлөөлж, үүнд дасан, хувьсаж буй мод, ургамлууд яваандаа нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болох магадлалтай гэнэ. Ингэснээр дэлхийн ногоон бүрхүүл болсон өвс ургамал азотыг “сорохоо” больж, нүүрсхүчлийн хий “үйлдвэрлэгч” болон хувирснаар хүлэмжийн хий улам нэмэгдэнэ гэдгийг онцолсон эрдэмтэд ийм гамшигт байдал ердөө зуун жилийн дараа гэхэд нүүрлэнэ гэжээ.